Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хэт халалт үргэлжилж, хуурайшилт ихтэй байгаа тул аялал, зугаалга, амралтаар ой, хээрийн бүсэд зорчихдоо аюулгүй байдлаа хангахыг анхааруулж байна.
Хэт халалт, хуурайшилт ихтэй байгаа нь ой, хээрийн түймэр гарах эрсдэл өндөр байгаа тул:
Ил задгай гал түлэхгүй байх,
Асаасан гал, шүдэнз, тамхины галыг бүрэн унтраах,
Шашны зан үйл хийхдээ асаасан лаа, хүжийг бүрэн унтраах, аюулгүй байдлыг сайтар хангах,
Хог хаягдлыг ил задгай асгахгүй, шатаахгүй байхыг АНХААРУУЛЖ байна![]()