Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2025” арга хэмжээний Үндэсний их сурын харвааны цуваа харвааны эмэгтэй төрөлд дараах харваачид шалгарав.

🥇НЭГДҮГЭЭР БАЙР:

– Баян-Өлгий аймгийн Алтанцогц сумын уугуул, аймгийн мэргэн, спортын мастер Лувсанцэрэнгийн МӨНХЗУЛ;

🥈ХОЁРДУГААР БАЙР:

– Өмнөговь аймгийн Ханхонгор сумын уугуул, Монгол Улсын Гоц харваач Оюунжавын ЧИНЗҮРХ;

🥉ГУРАВДУГААР БАЙР:

– Дорнод аймгийн Баяндун сумын уугуул, Монгол Улсын гарамгай харваач Чагнаадоржийн ГАНДАВАА;

📌ДӨРӨВДҮГЭЭР БАЙР:

– Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын уугуул, аймгийн гарамгай харваач, спортын мастер Нямлхагвын БАЗАРРАГЧАА;

📌 ТАВДУГААР БАЙР:

– Увс аймгийн Өндөрхангай сумын уугуул, Аймгийн мэргэн, спортын мастер Дарханцогтын АРИУНДАРЬ;

📌 ЗУРГААДУГААР БАЙР:

– Булган аймгийн Рашаант сумын уугуул, Аймгийн онч харваач Наваантуяагийн БАНЗРАГЧ;

📌 ДОЛДУГААР БАЙР:

– Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын уугуул, аймгийн онч харваач, спортын мастер Жамбалцэрэнгийн НАРАНГАРАВ;

📌 НАЙМДУГААР БАЙР:

– Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын уугуул, Монгол Улсын Даяар дуурсах мэргэн Бадам-Очирын ПУНСАЛДУЛАМ;

📌 ЕСДҮГЭЭР БАЙР:

– Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын уугуул, Монгол Улсын мэргэн Лхагвасүрэнгийн ОДСАЙХАН;

📌 АРАВДУГААР БАЙР:

– Өвөрхангай аймгийн Богд сумын уугуул, аймгийн Гоц харваач Хэвэлхүүгийн ОДСҮРЭН тус тус шалгарлаа.

Хурай хурай хурай.