Хан-Уул дүүргийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, дүүргийн Засаг дарга Б.Цэрэн удирдан явуулав.
Шуурхай зөвлөгөөнөөр өмнөх үүрэг даалгаврын биелэлт Засаг даргын дэргэхэд 24 хэлтэс албадын 14 хоногийн өргөдөл гомдол, албан бичгийн шийдвэрлэлт, үйл ажиллагааны нөхцөл байдлыг мэдээг танилцууллаа.
Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн дээр дүүргийн Засаг даргаас 12 дугаар хороонд үерийн эрсдэлтэй байршилд буусан айл өрхийн судалгааг гаргах, ТҮЦ чөлөөлсөн талбайг тохижуулах, дүүргийн нутаг дэвсгэр дэх камеруудыг “Теле камерын хяналтын дэд төв”-д бүрэн холбож дуусгах талаар үүрэг чиглэл өглөө.



