🔰Хан-Уул дүүргийн 23-р хорооны иргэн М.Хишигбаяр БНЭУ-д зохион байгуулагдсан “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Дэлхийн шатрын аварга шалгаруулах 2025” тэмцээний Rapid болон Blitz төрөлд хүрэл медаль хүртэж, дүүргийн Засаг дарга Б.Цэрэн өнөөдөр хүлээн авч уулзан, цаашид дэмжин ажиллахаа илэрхийллээ.

🔰М.Хишигбаяр нь даам, шатрын спортоор аль алинаар нь спортын мастер цол хүртсэн Монголдоо цорын ганц тамирчин бөгөөд даамын УАШТ-ээс 3 алт (1990, 1991, 2005), 1 мөнгө (2006), 2 хүрэл (2004, 2013) медаль хүртэж, 2005 онд Италид болсон насанд хүрэгчдийн ДАШТ-д, 2019 онд Польш улсын Закопане хотод зохиогдсон 100 буудалт даамын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ДАШТ-д аваргалж байв.

М.Хишигбаярт спортын өндөр амжилт хүсье.