/2025.10.07/ Хан-Уул удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, дүүргийн Засаг дарга Б.Цэрэн удирдан явууллаа.

✅ Шуурхай зөвлөгөөнөөр өмнөх үүрэг даалгаврын биелэлт Засаг даргын дэргэдэх 24 хэлтэс албадын 14 хоногийн өргөдөл гомдол, албан бичгийн шийдвэрлэлт, үйл ажиллагааны нөхцөл байдлыг мэдээг танилцууллаа.

✅ Мөн зөвшөөрөлгүй худалдаа, үйлчилгээ эрхэлж буй газруудад хяналт шалгалт хийсэн талаарх тайланг танилцуулах;

• Хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, ажлын байр нэмэгдүүлэх чиглэлээр ажил олгогч байгууллагуудтай хамтран ажиллах гэрээ, санамж бичиг байгуулах;

• 2025 оны хүн ам, орон сууцны завсрын тооллогын талаарх мэдээллийг түгээх;

• Угаарын хийн эрсдэлээс сэргийлэх, “Хотула” апп, түлшний хэрэглээний талаарх мэдээлэл хүргэх өдөрлөгийг бүсчлэн зохион байгуулах талаар үүрэг чиглэл өглөө.