
Нийслэлээс энэ онд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамгаалах, хөгжүүлэх чиглэлээр олон талт арга хэмжээг зохион байгууллаа. Тухайлбал, нийслэлийн Хот байгуулалт, хотын стандартын газраас холбогдох 52 стандартыг батлуулан хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Замын хөгжлийн газартай хамтран зам засварын ажил эрхэлж буй аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөл, удирдах албан тушаалтанд хөгжлийн бэрхшээлтэй хүний талаарх ойлголт хандлага, тэдэнд тулгарч байгаа бэрхшээлийн талаар сургалт зохион байгуулж, санал солилцсон.