Дэлхийн багш нарын баярын 31 дэх өдөр, Монголын багш нарын баярын 59 дэх өдрийг тохиолдуулан “Нийслэлийн боловсрол-Амжилтын эзэд” арга хэмжээг зохион байгууллаа. Энэ үеэр нийслэлийн шилдэг багш, ажилчдыг шагнаж урамшууллаа.
Нийслэлийн хэмжээнд сургууль, цэцэрлэгийн нийт 1000 орчим байгууллагад 43.000 орчим багш, ажилтан ажиллаж байна. Нийт багш, ажилтнуудын 1000 орчим нь боловсролын салбарт гэр бүлээрээ ажилладаг. Нийслэлээс эдгээр гэр бүлийн 40 гаруйд түрээслээд өмчлөх орон сууц олгоод байсан. Энэ удаа мөн 8 гэр бүлд түрээслээд өмчлөх орон сууц олголоо.