Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээг танилцуулах өдөрлөг Чингэлтэй дүүрэгт болж байна. “Дулаан гэр-цэвэр агаар 2025” үзэсгэлэн хоёр өдөр үргэлжилнэ. Маргааш буюу “Автомашингүй өдөр”-өөр тус үзэсгэлэн Сүхбаатарын талбайд үргэлжилнэ.

“Дулаан гэр-цэвэр агаар 2025” үзэсгэлэнд

  • Дулаалгын шийдлүүд – Гэрийн хана, дээвэр, цонхыг үр дүнтэй дулаалах аргачлал
  • Бодит туршлага, жишээ – Дулаалгын өмнө ба дараах үр дүнг харуулсан танилцуулга
  • Эрчим хүч хэмнэх зөвлөгөө – Түлш бага зарцуулж, дулаан хадгалах энгийн аргууд
  • Бүтээгдэхүүн, үйлчилгээний үзэсгэлэн – Дулаалга хийхэд тохиромжтой материал, багц шийдэл зэргийг танилцуулж байна.