Улаанбаатар хотын хөгжлийн мега төслүүд болох Улаанбаатар метро, Улаанбаатар трамвай, Лаг шатаах үйлдвэр зэрэг төслийн бизнес загварыг танилцуулах, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх уулзалт зохион байгууллаа. Уулзалтаар Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл “Метро” төслийн бүтээн байгуулалтын ажлын талаар албаныхан дараах мэдээллийг өглөө.