Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус VII хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг өвөлжилтийн бэлтгэл ажлын явц, тулгамдаж буй асуудлын талаар танилцууллаа. Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажил өнөөдрийн байдлаар 86 хувийн гүйцэтгэлтэй байна. Дулааны гол 15.6 км шугам сүлжээг улс, нийслэл, гадаадын зээл тусламжийн хөрөнгө оруулалтаар шинэчиллээ. Мөн 88.3 км шугам сүлжээ, 104 км авто замыг шинэчиллээ. Харин цахилгаан хангамжийн өвөлжилтийн бэлтгэл ажил 84 хувьтай үргэлжилж байна.