Монголын нүүдэлчин ард түмний Соёлын биет бус өвийн олон илэрхийллийг хамгаалах, өвлүүлэн уламжлуулах, өвлөн уламжлагчдыг алдаршуулах, үндэсний болон олон улсын түвшинд сурталчлан таниулах “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалын албан ёсны нээлт 2026 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Налайх дүүргийн Тайж хайрханы бэлд болно.
📅 2026.08.21–23
📍 Налайх дүүрэг, Тайж хайрханы бэл
Эрхэм та бүхнийг хүрэлцэн ирж, Монголын соёлын биет бус өв, уламжлалт урлаг, зан заншлын баялаг өвтэй танилцахыг урьж байна.