Монгол Улсын соёлын биет бус өвийн олон төрөл зүйл, угсаатны бүлгийн онцлогийг таниулан сурталчлах зорилго бүхий “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийн эхний өдөр амжилттай өндөрлөж, үзэгч түмэндээ тоглолт, үзүүлбэрүүдийг хүргэлээ. Фестивалийн албан ёсны нээлтийн үйл ажиллагаа 2026 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 11:00 цагт болно.
Та бүхэн хүрэлцэн ирж соёлын биет бус өвийн баялаг уламжлалтай танилцахыг урьж байна.
🗓 2026 оны 08 дугаар сарын 21-23
📍 Налайх дүүргийн Тайж хайрханы бэл