
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын хүрээнд болж буй “Fashion Business Forum-2026” өнөөдөр Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байна.
Форумын нээлтэд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Соёл, урлагийн бодлого зохицуулалтын газрын дарга Д.Наранцэцэг оролцлоо. Тэрээр Монголын соёл, урлагийн салбар, тэр дундаа үндэсний хувцас загварыг олон улсын зах зээлд сурталчлан таниулах, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, эдийн засгийн үр өгөөж бүхий бүтээлч үйлдвэрлэлийн салбар болгон хөгжүүлэхэд төрөөс бодлогоор дэмжин ажиллаж байгааг онцолсон юм.
Түүнчлэн Монголын уламжлалт өв соёл, үндэсний онцлогийг орчин үеийн дизайн, шинэ технологи, инновацтай хослуулахын зэрэгцээ байгальд ээлтэй үйлдвэрлэлийг дэмжих, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн эсрэг салбарын оролцоог нэмэгдүүлэх асуудлыг форумын хүрээнд онцлон хэлэлцэж байна.