Хан-Уул дүүргийн Засаг дарга Б.Цэрэн дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар дараах асуудлуудыг хэлэлцүүлэхээр тогтоолын төслийг 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдөр өргөн барьсан. Үүнд :
1. Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай,
2. Төрийн одон медалиар шагнагдах иргэдийн тодорхойлолтыг дэмжих тухай,
3. 2024 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай,
4. 2025 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай,
5. Дүүрэгт 2025-2028 онд хэрэгжих дэд хөтөлбөрүүдийн холбогдох заалтад өөрчлөлт оруулах тухай,
6. Орон нутгийн өмчит хуулийн этгээдүүдийн захирал, бусад албан хаагчдын цалингийн хэмжээг тогтоох тухай.
Өргөн барьсан тогтоолын төслийг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн ээлжит VI хуралдаанаар хэлэлцэж, тус тус дэмжин баталлаа.


