Хан-Уул дүүргийн 23-р хорооны иргэн М.Хишигбаяр БНЭУ-д зохион байгуулагдсан “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Дэлхийн шатрын аварга шалгаруулах 2025” тэмцээний Rapid болон Blitz төрөлд хүрэл медаль хүртэж, дүүргийн Засаг дарга Б.Цэрэн өнөөдөр хүлээн авч уулзан, цаашид дэмжин ажиллахаа илэрхийллээ.
М.Хишигбаяр нь даам, шатрын спортоор аль алинаар нь спортын мастер цол хүртсэн Монголдоо цорын ганц тамирчин бөгөөд даамын УАШТ-ээс 3 алт (1990, 1991, 2005), 1 мөнгө (2006), 2 хүрэл (2004, 2013) медаль хүртэж, 2005 онд Италид болсон насанд хүрэгчдийн ДАШТ-д, 2019 онд Польш улсын Закопане хотод зохиогдсон 100 буудалт даамын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ДАШТ-д аваргалж байв.
М.Хишигбаярт спортын өндөр амжилт хүсье.

