Хан-Уул удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, дүүргийн Засаг дарга Б.Цэрэн удирдан явуулав.
Шуурхай зөвлөгөөнөөр өмнөх үүрэг даалгаврын биелэлт Засаг даргын дэргэхэд 24 хэлтэс албадын 14 хоногийн өргөдөл гомдол, албан бичгийн шийдвэрлэлт, үйл ажиллагааны нөхцөл байдлыг мэдээг танилцууллаа.
Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн дээр дүүргийн Засаг даргаас аж ахуйн нэгж байгууллагуудын гадна фасад цэвэрлээгээ хийлгэх, дүүргийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн олон нийт чөлөөт цагаа өнгөрүүлдэг нийтийн эзэмшлийн талбай, цэцэрлэгт хүрээлэнгүүдийн ашиглалт хамгаалалтыг эзэнжүүлэх, өвөлжилтийн бэлтгэл ажил, нохой муурын устгал, ТҮЦ нүүлгэж, цэгцлэх талаар үүрэг чиглэл өглөө.

