Хан-Уул дүүргийн менежерийн ээлжит шуурхай зөвлөгөөнд Засаг даргын Тамгын газар, Засаг даргын дэргэдэх хэлтэс, албад, ОНӨААТҮГ, 25 хорооны Засаг дарга нар оролцлоо.
Шуурхай зөвлөгөөнөөр:
– Хороодын Засаг дарга нарыг чадавхжуулах “Стресс бухимдлаа ухаалгаар удирдах нь” сэдэвт сургалт;
– Төлөвлөлт, гүйцэтгэлийн удирдлагын хэлтсээс Орон нутгийн хөгжлийн сангийн санал асуулгын дүнгийн танилцуулга;
– Хотын стандарт, тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсээс өвөлжилтийн бэлтгэл, тохижилт, засвар шинэчлэлтийн ажлын гүйцэтгэл, ногоон байгууламж, мод тарилт, хог хаягдлын тээвэрлэлт, зам талбайн гэрэлтүүлгийн ажлын мэдээлэл;
– Хороод болон холбогдох байгууллагуудад өгсөн ажлын чанарыг сайжруулах, хог хаягдлын тээвэрлэлтийг эрчимжүүлэх, гэрэлтүүлгийн ажлын зөрчлийг арилгах, асуудлуудаар үүрэг чиглэл өглөө.


