Олон улсын стандартад нийцсэн, байгаль орчинд ээлтэй шийдэл бүхий “Лаг хатааж шатаах үйлдвэр”-ийн төслийг хэрэгжүүлнэ.
Тус үйлдвэрийг Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд барих бөгөөд хоногт дунджаар 250 метр куб лаг боловсруулж, 238 тонн лаг шатаах хүчин чадалтай байх юм.
Тус үйлдвэр нь жилд 843.200 метр куб лагийг дахин боловсруулж, шатаалтын явцад гарсан утаа, хий зэргийг өндөр технологийн агаар цэвэршүүлэх системээр шүүнэ. Тус төслийн ТЭЗҮ-ийн магадлангийн дүгнэлт гарч, тендер зарлахаар бэлтгэл ажлыг хангаж байна.