Хан-Уул дүүрэгт арьс шир боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Булигаар” ХК болон “Мон-Ирээдүй” ХХК үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцах арга хэмжээнд нийслэлийн 9 дүүргийн Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн 15 албан хаагч, дүүргүүдийн арьс ширэн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг 37 иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудын төлөөлөл оролцож, туршлага солилцлоо.
Уулзалтаар томоохон аж ахуйн нэгжүүдийн үйлдвэрлэл, хамтран ажиллах боломж, кластер хэлбэрээр хөгжих чиглэлүүдээр хэлэлцлээ.
