Монгол Улсад шинэ Үндсэн хууль батлагдсан өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд шатрын спортыг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, иргэдийн идэвхийг өрнүүлэх зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг.

“Шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах тэмцээний анхан шат болох “Дүүргийн аварга шалгаруулах тэмцээн” өнгөрсөн амралтын өдөр буюу 12 дугаар сарын 13, 14-ний өдрүүд Хан-Уул дүүргийн 75-р сургуулийн байранд зохион байгуулагдаж аваргууд тодорлоо.

Уг тэмцээн нь сум-дүүрэг, Аймаг-Нийслэл, Улсын аварга гэсэн 3 үе шаттай зохион байгуулагдах бөгөөд дүүргийн тэмцээнд нийт 71 шатар сонирхогч оролцож Нийслэлийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авлаа. Үүнээс:

Эмэгтэй төрөлд:

1-р байр Л.Жавзандолгор /15 дугаар хороо/

2-р байр Т.Ариунзаяа /20 дугаар хороо/

3-р байр Г.Нямсүрэн /20 дугаар хороо/

Эрэгтэй төрөлд:

1-р байр Д.Батжаргал /11 дүгээр хороо/

2-р байр О.Батмягмар /3 дугаар хороо/

3-р байр Н.Батзаяа /3 дугаар хороо/

Тусгай байрт:

Х.Эрдэнэдорж /21 дүгээр хороо/

Р.Өлзийтогтох /6 дугаар хороо/

Ч.Бат-Эрдэнэ /21 дүгээр хороо/ нар тус тус шалгарлаа.

Нийслэлийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авсан нийт шатарчиддаа амжилт хүсье.