– Эх орны өнцөг булан бүрээс ирсэн 2000 гаруй соёлын өв тээгчид, бүх музей, номын сангууд, мэргэжлийн урлагийн байгууллагууд “Нүүдэлчин” фестивальд оролцож байна. Мөн энэ жил “Монголоо уншъя” санаачилгын хүрээнд дэлхийн бүх хэл дээр бичигдсэн “Монголын нууц товчоо”-г иргэддээ дэлгэн үзүүлж байна. Мөн энэ жилийн наадамд Буриад, Халимаг, Тува, Өвөрмонгол зэрэг Монгол туургатан ахан дүүс маань зорин ирж оролцлоо. Ард иргэдээ Тайж хайрханы бэлд ирж, Монгол ахуй соёлтойгоо танилцахыг урьж байна.