✅ “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026 оны 8-р сарын 21-ээс 23-ны өдрүүдэд Налайх дүүргийн Тайж хайрхан уулын бэлд өргөн дэлгэр зохион байгуулагдаж өндөрлөлөө.
✅ Гурван өдөр үргэлжилсэн тус наадамд гадаад, дотоодын нийт 287,000 гаруй хүн хүрэлцэн ирж, Монголын олон ястан, угсаатны өв соёл, ёс заншил, язгуур урлагтай танилцсан байна.
📌 Энэхүү фестиваль нь нүүдлийн ахуй, соёлын биет бус өвийг дэлхийд таниулах, соёлын аялал жуулчлал болон бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх, нүүдэлчин улс орнуудын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд онцгой ач холбогдолтой юм.
✔️ Түүхийн тэртээгээс өвлөгдөн ирсэн монголчуудын ахуй соёл, ёс заншил дахин давтагдашгүй билээ.