ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Ж.Энхбаяр Сэлэнгэ аймгаас нэр дэвшинэ

ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Ж.Энхбаяр Сэлэнгэ аймгаас нэр дэвшинэ

2021 онд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн анхны зарлигаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн даргаар томилогдсон Ж.Энхбаяр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөхөөр болжээ. Үүгээр ч зогсохгүй Сэлэнгэ аймагт нэр дэвшинэ гэв. Одоогоор ажлаа өгөөгүй байгаа тэрээр 2012 онд анх УИХ-ын гишүүнээр сонгогдож байв. Гишүүнээр сонгогдоод удаагүй байхдаа Батлан хамгаалахын сайдад томилогдсон. Их нүүрсний хулгайн хэрэг гарахаас өмнө иргэдийг цочроосон бас нэг томоохон улстөрчдийн цавчаа бол ЖДҮХС-ийн зээл. Ж.Энхбаяр эл асуудалтай холбогдож, 2020 оны УИХ-ын сонгуулийг өнжиж байсан удаатай. Ерөнхийлөгчийн ивээл дор багтан, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн албад очсон гэгддэг тэрээр тун удахгүй үүрэгт ажлаа өгөхөөр зэхжээ. 

Энэ мэдээ танд ямар санагдав?

like
0
dislike
0
love
0
funny
0
angry
0
sad
0
wow
0