Баянзүрх дүүрэг, Дэлхийн Зөн Монгол Олон Улсын байгууллагатай хамтран хэрэгжүүлэх ажлын хүрээнд санал солилцлоо

Баянзүрх дүүрэг, Дэлхийн Зөн Монгол Олон Улсын байгууллагатай хамтран хэрэгжүүлэх ажлын хүрээнд санал солилцлоо
Баянзүрх дүүрэг, Дэлхийн зөн Монгол Олон Улсын байгууллагатай хамтын ажиллагааны хүрээнд “Хүний хөгжлийн жил”-д хийж хэрэгжүүлж буй ажил, үйлчилгээний хэрэгжилт болон цаашид хамтран хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцоо. Энэхүү арга хэмжээнд Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч Г.Жаргалсайхан, ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Э.Баярбат, Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Н.Билэгсайхан, Швейцарийн дэлхийн зөн байгууллагын Олон Улсын хөтөлбөрийн менежер н.Мөнхцэцэг, ДЗМОУБ-ын Үйл ажиллагааны удирдагч Б.Цолмон, ДЗМОУБ-ын Баянзүрх Орон нутгийн хөтөлбөрийн зохицуулагч н.Отгонхүү болон холбогдох хэлтсийн мэргэжилтнүүд оролцлоо.
Мөн Дэлхийн Зөн Монгол Олон Улсын байгууллагын “Иргэдийн дуу хоолой ба түүний үр нөлөө” аргачлалыг хороодыг түшиглэн нэвтрүүлж байгаа бөгөөд 21 дүгээр хороонд танилцуулах үйл ажиллагааг зохион байгууллаа.
Аргачлалын гол зорилго нь төрийн үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, тулгамдаж буй асуудлаа шийдвэр гаргах түвшний албан тушаалтнуудад гаргах, шийдвэр гаргахад оролцох, эерэг хандлагыг түгээх, орон нутагтаа хийж хэрэгжүүлэх үйл ажиллагааны санал, санаачилгыг дэмжиж, иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд оршиж байгаа юм гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?

like
0
dislike
0
love
0
funny
0
angry
0
sad
0
wow
0