Б.Хурцын эхнэрийн аягачин шивэгчин хийдэг хачирхалтай хобби

Чухам элит гэж өөрийгөө дөвийлгөдөг Б.Хурц генералын гэргий Ү.Сарнай “Pekaso” брэндээрээ чимэг зүүлт нэмсэн. Гоё ганган аяганд кофе цай ууж соёл зааж байгаа Ү.Сарнайн төрх содон содон. Айлын ёолкыг чимэглэж, баяр ёслолынх нь ширээг засах гэж Хөвсгөл рүү нисдэг тэргээр нисдэг тэрбумтан гэхээр сонин байгаа биз. Ү.Сарнай яагаад өөрийгөө элит гэдэг гэхлээр генерал нөхөртэйдөө ч биш, Я.Үржин зураачийн ач охин учраас тэр гэнэ дээ. “Өвгөн хуурч” тэргүүтэй хэдэн класс зурагтай энэ эрхмийн охин гээд Ү.Юмжир гэдэг дизайнер бүсгүй яваад байдаг. Энд тэнд эхнэр эхнэр сольсон үр удмаа олноор үлдээсэн эрхмүүдийг бид “бабник” гэж тодотгодог.

Гэхдээ юу билээ, элит хүн чинь бусдаар ширээгээ засуулдаг билүү, үйлчүүлдэг билүү, үйлчилдэг билүү. Тасарчихсан хэл амтай гэдгээ нөхрийнхөө асуудал дээр харуулсан Ү.Сарнай “эротик” М.Зоригтын хүүгийн гэрт гэргий Ө.Содгэрэлийнх нь ширээг засаж өнөөх нь стори пост оруулан хөөрхөн дэмжих маягтай бас. Мэдээж энгийн алтан дундаж мань мэтсийн гэрт элит Ү.Сарнай ирж аягачин шивэгчин хийхгүй. Юутай ч кофе шоп хэсэг ажиллуулж чамирхсан баячуудын эхнэрүүд дундаас Ү.Сарнайгийн хобби ялгарах нь ялгарч байна. Болоо доо, Бумаа минь.

Энэ мэдээ танд ямар санагдав?

like
0
dislike
1
love
1
funny
0
angry
0
sad
0
wow
1