Н.Өнөрцэцэгтэй нойргүй шөнө

Н.Өнөрцэцэгтэй нойргүй шөнө

Эрх чөлөө үнэтэй Өнөрцэцэггүй өглөө. Зариг.мн сайтын редакцын ханан дээр “Эрх чөлөө үнэтэй” гэж яаран сандран бичсэн үгс үлджээ. Сайт нь хаалттай, эрхлэгч нь эзгүй оффис. Тэд жагссан. Тэд дуугарсан. Түүний ээж аав, ах эгч нь хөдөөнөөс ирсэн. Ах нь авч явж байгаа цагдаагийн машины доогуур орчих шахсан. Гэр бүл ийм л байдаг. Өнөрөөгийн өөр нэг үнэн. Тэр ганц бие ээж болсон байжээ. Гутлынх нь өсгийг хадуулж авчирдаг өнөөх хархүү хаачсан бэ гэж хэн ч асууж зүрхлэхгүй байна. Угаасаа ийм цаг үед тохиромжгүй асуулт. Оны шилдэг болохуйц түүний хэдхэн цагийн өмнөх будагтай сэргэлэн төрх, хэдхэн цагийн дараах нулимсандаа халтартсан царай гэрэл зургийн хальснаа бууж үлдлээ.

Цас бударч байна. Юу ч болоогүй юм шиг цасан цагаан өнгөөр будагдсан төв талбай. Өчигдөр тэр явлаа. Өнөөдөр хэн ч яваа билээ гэх айдас хүйдэстэй жихүүцэм. Хувийн хадгаламжнаас нь 10-аар тоологдох тэрбумын мөнгө гарсан талаар шаагиж байна. Үүнээс өмнө гоё санагддаг, олны нүд хужирладаг түүний “Ланд 300” машин одоо нүдэнд орсон хог шиг л харагдана. Эрх чөлөө үнэтэй. Хэдэн 300, хэдэн тэрбумаар ч эрх чөлөөг арилжиж эс болно. Үе тэнгийн залуу сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагынхан гагнасан гинж шиг тойроод тойроод барсангүй, явчихлаа. Симфони тоглож байна, тэр бол ордны салбадай гэлцэх нь ч байна. 461-р хорих ангид люкс өрөө бий гэж тааж ч байна. Гэхдээ л эрх чөлөө үнэтэй ...Харамсам байна. Сарын дараа гэм буруугүйгээ нотлоод гараад ирээрэй, Өнөрөө.

Энэ мэдээ танд ямар санагдав?

like
0
dislike
0
love
0
funny
0
angry
0
sad
0
wow
0