Дуучин Г.Эрдэнэчимэг дахин шинэ "төрхөө" задаллаа

Оюутан байхдаа миссийн тэмцээнд оролцон олны танил болж, эрчүүдийн хараа булааж явсан дуучин Г.Эрдэнэчимэг салбартаа цойлж явна. Ард түмний хайртай дуучин С.Жавхлан ахтай дэр нэгтээд, Хамаг Монгол төсөлд оролцон, урлаг, уран бүтээлээсээ хэсэг хөндийрсөн. Нөхөртэйгөө хамтран дуу гаргасанд ард түмэн нь хайлж урсаж, хоёр дуучныг хайрлан шүтэж байсан нь саяхан. Гэвч улс төрийн карьер хөөж, саарал ордонд сандайлах болсон С.Жавхлан ахаас өрх тусгаарласан. Салаад удаагүй уран бүтээлдээ ханцуй шамлан орж, дэбютээ хийж, олныг гайхруулав. Ардын дууг орчин үеийн хөгжимтэй  хослуулж, шинэ хэв маяг бүрдүүлэн гайхалтай comeback хийсэн. 

"Таминь ээ" дуугаараа рекорд тогтоосон түүний хувьд энэ жил их олзтой, одтой өнгөрч байна. Авьяаслаг Монголчууд шоуг хөтлөх урилга авч, ардын дууны " их хатан" шиг л урлагийн карьер нь оройлж явна шүү. Тэгвэл түүний ээлжит уран бүтээл нь олны хүртээл болжээ. 

Энэ мэдээ танд ямар санагдав?

like
0
dislike
0
love
0
funny
0
angry
0
sad
0
wow
0