Гандантэгчэнлин хийдийн тэргүүн Хамба лам Д.Чойжамц ажлаа өгөхөөр болжээ

Гандантэгчэнлин хийдийн тэргүүн Хамба лам Д.Чойжамц ажлаа өгөхөөр болжээ

Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба Д.Чойжамц ажлаа өгөхөөр болжээ.

Энэ талаар Гандантэгчэнлин хийдийн олон нийттэй харилцах албанаас тодруулахад ажлаа өгч байгааг үгүйсгэсэнгүй. Мөн "Энэ талаарх мэдээллийг маргааш олон нийтэд өгнө" гэлээ.

Хамба номун хан  Д.Чойжамц нь 1992 оны наймдугаар сарын 20-ны билэгт сайн өдөр Монголын бурхан шашны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн хамба хэмээх өндөр дээд хариуцлагатай мяндаг тушаалыг хүлээн авсан байдаг. Хорин есдүгээр Хамба Номун хан, гавж Дэмбэрэлийн Чойжамц нь Гандантэгчэнлин хийдийн дэд хамба, Да ламын мяндаг тушаалыг  1986-1992 онд хариуцлагатайгаар хашиж байсан. Монголын бурханы шашинтны төвийн тэргүүн лам нарын зөвлөлийн хурлын 2018 оны есдүгээр сарын 29-ний өдрийн нэгдүгээр тогтоолоор Өндөр гэгээний үеэс улиран залгамжлагдсан Хамба номун ханы дамжлага, Гандантэгчэнлин хийдийн шашинд зүтгэсэн гавъяа, тус хийдийг тэргүүлж байсан тэргүүн хамба нарын үйлс бүтээл зэргийг үнэлэн дүгнэж 1944 оноос тус хийд тэргүүн хамба ламын өндөр мяндаг тушаалыг хашиж байсан хамба лам нарт Хамба номун хан цол хэргэмийг нөхөн өргөмжилөн олгосон түүхтэй.

Энэ мэдээ танд ямар санагдав?

like
0
dislike
0
love
0
funny
0
angry
0
sad
0
wow
0