Хөөрхөн ч гэлээ хөгжмийн багшаас эдийн засагч нь дээр дээ

Хөөрхөн ч гэлээ хөгжмийн багшаас эдийн засагч нь дээр дээ

фото эх сурвалж: Ubn.mn

Боловсрол шинжлэх ухааны байнгын хорооны дарга солигдох гээд баахан хүүхэн голцуу гишүүд түүнд нь өрсөлдсөн юм байх.

Тодруулбал Ч.Ундрам, Б.Баярсайхан, Ц.Мөнхцэцэг гурвын нэр яригдаж байгаа бөгөөд Б.Баярсайхан нь адтайгаараа гол өрсөлдөгчийнхөө муухай зургийг өөрийнхөө аюулын хөөрхөн гарсан зурагтай зэрэгцүүлэн тавиулсан юм байх. Бүр захиалгаар ийм юм хийжээ гэж хардах нь ч байна. Арай ч үгүй байлгүй дээ гэж бид бодов. Аль нь ч байсан олон нийтэд ийм сэтгэгдэл төрүүлсэн нь өөрөө мань Б.Баярсайхан гишүүний бүрдүүлсэн имиж гэлтэй.

За тэгээд ямар миссийн тэмцээнд оролцож байгаа биш боловсрол, шинжлэх ухааны салбарын бодлого тодорхойлоход боловсролтой нь дээр биз ээ. Энэ үзүүлэлтээр бол Ч.Ундрам нь арай дөнгүүр нь юм уу даа. Бүхэл бүтэн МУИС-ийн проректороор ажиллаж байсан, эдийн засагч мэргэжилтэй, академик боловсролтой нь хөөрхөн ч гэлээ хөгжмийн багш хүнээс дээр шүү дээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?

like
0
dislike
0
love
0
funny
0
angry
0
sad
0
wow
0