Хотын орлогч асан Ж.Сандагсүрэнг АТГ шалгаж эхэлжээ

Хотын орлогч асан Ж.Сандагсүрэнг АТГ шалгаж эхэлжээ

Хотын дарга Х.Нямбаатар болсноор шинэ багаа бүрдүүлж, хуучин нийслэлийнхнийг чөлөөлж явуулсан. Тухайлбал Нийслэлийн Засаг даргын эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогчоор ажиллаж байсан Ж.Сандагсүрэнг чөлөөлж, оронд нь ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзоригийг, Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөөг чөлөөлж, УИХ-ын даргын Хууль зүйн бодлогын зөвлөх О.Номинчимэгийг томилсон байдаг.

Тэгвэл үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөөд удаагүй байгаа Ж.Сандагсүрэнг АТГ-аас шалгаж эхэлжээ. Түүнийг дуулиант "ногоон автобус"-ны ажлын хэсгийг ахалж байсантай нь холбоотойгоор шалгаж байгаа сурагтай. 

Энэ мэдээ танд ямар санагдав?

like
0
dislike
0
love
0
funny
0
angry
0
sad
0
wow
0