“Ердөө 90 минут” бүх нийтийн их цэвэрлэгээнд Баянзүрх дүүрэг идэвхтэй оролцлоо

“Ердөө 90 минут” бүх нийтийн их цэвэрлэгээнд Баянзүрх дүүрэг идэвхтэй оролцлоо
Цас мөс, халтиргаа гулгааг арилгах бүх нийтийн их цэвэрлэгээ өнөөдөр зохион байгуулагдсан. Дүүргийн харьяа хэлтэс албад, сургууль цэцэрлэг, тохижилт үйлчилгээний байгууллагуудаас гадна иргэд, аж ахуй нэгж байгууллагууд цэвэрлэгээнд идэвхтэй оролцож оноосон талбайн болон орчны 50 метр газрын цас, мөсийг цэвэрлэлээ.
Их цэвэрлэгээнд 1500 аж ахуй нэгж байгууллага 3500 гаруй иргэд оролцон ердөө 90 минутын хугацаанд 293 м.кв талбайг цэвэрлэлээ.
Цэвэрлэгээний үеэр ЖДҮ-ийг дэмжих төвөөс тохижилт үйлчилгээний ажилтнуудад халуун чацарганаар үйлчилгэсэн бол цэвэрлэж овоолсон цас, мөсийг “Эко тохижилт үйчилгээ” ОНӨААТҮГ-аас хогийн цэг рүү тээвэрлэж байна.
Бүх нийтийн их цэвэрлэгээг цаашид тэмдэглэлт үйл явдал, улирлын онцлогоос хамаарч жилдээ найман удаа зохион байгуулахаар болсон. Хоггүй, эрүүл аюулгүй орчин бүрдүүлэхийн тулд иргэд та бүхний оролцоо хамгийн чухал. Иймд иргэд, аж ахуй нэгж байгууллагууд бүх нийтийн цэвэрлэгээнд идэвхтэй оролцохыг уриалж байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?

like
0
dislike
0
love
0
funny
0
angry
0
sad
0
wow
0