Б.Чойжилсүрэн: 2019-2022 онд 4,248 хүн угаарын хордлогод өртсөн

Б.Чойжилсүрэн: 2019-2022 онд 4,248 хүн угаарын хордлогод өртсөн

Улсын Их Хурал (УИХ)-ын чуулганы өнөөдрийн /2023.11.24/ хуралдаанаар УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлээс Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандаж “Улаанбаатар хотын утаа болон сайжруулсан шахмал түлшний талаар” тавьсан асуулгын хариуг сонсож байна.

Асуулгын хариуг Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн уншиж танилцууллаа.

Тэрбээр, "86.4 тэрбум төгрөгөөр 2017-2019 онд 41,964 өрхийг цахилгаан халаагуураар хангах боломжийг бүрдүүлсэн. Цахилгаан хангамжийн найдвартай байдал дээшилж, шугам сүлжээний алдагдал буурсан.

2017 оноос хойш агаарын чанарыг сайжруулах бүсэд амьдарч байгаа айл өрхүүдэд шөнийн тарифын хөнгөлөлт үзүүлж байна.

  • 2017-2022 онд өссөн дүнгээр 52.2 тэрбум төгрөг,
  • 2023 оны хүлээгдэж буй дүнгээр 85.8 тэрбум төгрөг зарцуулахаар байна. 

Сайжруулсан түлш хэрэглэснээр тоосонцрын агууламж, Багануурын нүүрс хэрэглэж байсан үетэй харьцуулбал 50 хувиар буурч, хүхэрлэг хий нэмэгдсэн. Иргэдийн угаарын хийн хорлогоос урьдчилан сэргийлэх хэрэглэгчдэд үйлчлэх төв ажиллаж байна.

182,100 өрхөөс зуух судалгаа авахад 127,108 өрх нь чанарын шаардлага хангахгүй, битүүмж алдагдсан, стандартгүй зуухтай байгаа ньугаарын хийн хордлогод өрхөд гол шалтгаан болж байна. 

  • 2019 онд 2,780
  • 2020 онд 786
  • 2021 онд 426
  • 2022 онд 256 иргэн угаарын хордлогод өртсөн мэдээлэл байна" хэмээн танцууллаа.

Энэ мэдээ танд ямар санагдав?

like
0
dislike
0
love
0
funny
0
angry
0
sad
0
wow
0