РАДИО, ТЕЛЕВИЗЭЭР ХҮҮХДЭД ЗОХИСГҮЙ АГУУЛГА НЭВТРҮҮЛЭХ ЗӨРЧЛИЙН ТОО БУУРЧЭЭ

РАДИО, ТЕЛЕВИЗЭЭР ХҮҮХДЭД ЗОХИСГҮЙ АГУУЛГА НЭВТРҮҮЛЭХ ЗӨРЧЛИЙН ТОО БУУРЧЭЭ
Өргөн нэвтрүүлгийн тухай хууль 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд Харилцаа холбооны зохицуулах хороо нь Хүүхдийг зохисгүй агуулгаас хамгаалах радио, телевизийн хөтөлбөрийн дүрмийг батлан, хэрэгжилтийг хангуулан ажиллаж байна.
Тус дүрмийн зорилго нь радио, телевизийн хөтөлбөрт хүүхдэд зохисгүй буюу
• хүүхэд залуусын сэтгэхүйд сөргөөр нөлөөлөх агуулга;
• хүчирхийлэл, садар самууныг сурталчилсан агуулга;
• гэмт хэргийн үйлдлийг нарийвчлан зааварчилсан агуулга;
• хар тамхи, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл, ахуйн хэрэглээний зориулалттай газ, цавуу, будаг шингэлэгч, бензин, ариутгалын бодисыг зориулалтын бусаар бэлтгэн боловсруулах, хэрэглэхийг харуулсан агуулга;
• хүүхдийн сэтгэхүй болон бие махбодод сөргөөр нөлөөлөх хүнсний бүтээгдэхүүнийг хүүхдийн нэвтрүүлгийн хугацаанд сурталчилсан агуулгыг нэвтрүүлэхийг зогсоох, дээрх агуулгаас хүүхдийг хамгаалах, хүүхдийн үзэж буй хөтөлбөрийг хүүхдэд ээлтэй болгоход оршино.
Тус хороо нь Хүүхдийг зохисгүй агуулгаас хамгаалах радио, телевизийн хөтөлбөрийн дүрмийн хэрэгжилтийг хангуулах чиг үүрэг бүхий "Орон тооны бус зөвлөл"-ийг байгуулан ажиллаж байна. Орон тооны бус зөвлөл нь хүүхдэд зохисгүй агуулга нэвтрүүлсэнтэй холбоотой иргэдээс ирүүлсэн мэдээллийг хүлээн авч шийдвэрлэх, радио, телевизээр хүүхдэд зохисгүй буюу насанд хүрэгчдэд зориулсан хөтөлбөр нэвтрүүлсэн тухай зөрчилд мониторингийн дүнг үндэслэн дүгнэлт гаргаж, зөвлөмж, шаардлага хүргүүлэх арга хэмжээ авч ажилладаг.
Хүүхдийг зохисгүй агуулгаас хамгаалах радио, телевизийн хөтөлбөрийн дүрмийн хэрэгжилтийг хангуулах чиг үүрэг бүхий "Орон тооны бус зөвлөл"-д 2023 он гарснаас хойш хүүхдэд зохисгүй агуулга нэвтрүүлсэн тухай ирсэн гомдлыг буюу 2022 оны мөн үетэй харьцуулахад буурсан үзүүлэлттэй байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?

like
0
dislike
0
love
0
funny
0
angry
0
sad
0
wow
0