Их-Хэт сумын ЗДТГ-аас "Эл Эл Ти Ди" ХХК-ны хайгуул судалгааны ажлыг зогсоожээ

Их-Хэт сумын ЗДТГ-аас "Эл Эл Ти Ди" ХХК-ны хайгуул судалгааны ажлыг зогсоожээ

Монгол Улсын гавьяат жүжигчин Л.Баттулга наадмаар бөхчүүдэд ам.доллар тараасан компанийнхаа Хятадуудтай нийлж, Их-хэт сумын наадмын талбайн дэргэд нүүрс ухаж эхэлжээ.

Дорноговь аймгийн Их-Хэт сумын морь барианы газар буюу сумын төвийн наадмын талбайг 2 жилийн өмнө улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьж, хурдан морь уралддаг хэсгийн замыг хусаж янзалсан байна. Гэвч эл газрын хажууд жүжигчин Л.Баттулгаар ахлуулсан хэсэг бүлэг хятадууд хэдхэн хоногийн өмнө ирж, газрыг ухаж эхэлжээ. 

Тодруулбал, БНХАУ-ын иргэн Chen William Hon Lam гэгчийн "Эл Эл Ти Ди" ХХК нь Дорноговь аймгийн Их-хэт сумын нутагт байрлах "Олонгийн ухаа" гэх газарт 11 сая м2 талбай бүхий нүүрсний нөөц газрыг ашиглах зөвшөөрөл авсан байна. Улмаар тухайн компани нь хэдхэн хоногийн өмнөөс нүүрс олборлохоор техник хэрэгслээ Их-Хэт суманд авчирч, үйл ажиллагаагаа эхлүүлээд байгаа аж. Хамгийн ноцтой нь тус газарт хятадууд нүүрс олборлох гэж байгааг нутгийн иргэд огт мэдээгүй бөгөөд гэнэт хүнд техник төхөөрөмж суурилуулж, газар ухаж эхэлсэнд иргэд дургүйцжээ.

Тэгвэл Дорноговь аймгийн Их-Хэт Засаг даргын Тамгын газрын холбогдох мэргэжилтнүүд "Эл Эл Ти Ди" ХХК-ны хайгуул судалгааны ажлыг зогсоож, шаардлагыг тавьсан байна. Энэ талаараа албан ёсны цахим хаягаараа мэдээлжээ. 

Д.Гомбосүрэн

Энэ мэдээ танд ямар санагдав?

like
0
dislike
0
love
0
funny
0
angry
0
sad
0
wow
0