Байгальд ээлтэй, хэмнэлттэй шийдлүүдийг танилцуулах “Эко Баянзүрх” өдөрлөг зохион байгуулагдлаа

Байгальд ээлтэй, хэмнэлттэй шийдлүүдийг танилцуулах “Эко Баянзүрх” өдөрлөг зохион байгуулагдлаа
.
Баянзүрх дүүргийн “Хөгжлийн зураглал 2030” бодлогын баримт бичгийн Ногоон хөгжлийн зорилтот тусгагдсан Хог хаягдал ангилан ялгах, ногоон эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, байгаль орчинд ээлтэй технилогийн шийдлүүдийг танилцуулах, хэрэглээнд нэвтрүүлэх, агаар, орчны бохирдол, хог хаягдлын менежментийн талаар олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх, оролцоог нэмэгдүүлэх, байгальд ээлтэй эко шийдлүүдийг танилцуулах, хэрэглээнд нэвтрүүлэх зорилгоор өдөрлөгийг зохион байгууллаа.
“Эко Баянзүрх” өдөрлөгийг Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар, дүүргийн Засаг даргын Тамгын газар, “Монгол улс дахь Хуванцар хаягдлын тогтвортой байдлыг хангах” төсөлтэй хамтран зохион байгуулж байна.
Байгальд ээлтэй, эдийн засагт хэмнэлттэй гэр, байшингийн дулаалга, бохирын систем, хийн халаагуурын шийдэл, дахивар цуглуулах, дахин боловсруулах, эко бүтээгдэхүүнийг танилцуулах, угаарын эрсдэлээс урьдчилан сэргийлэх зөвлөмж, мэдээллийг иргэд, олон нийтэд өгөхөөр 28 байгууллага оролцож байна.
Нээлтийн арга хэмжээнд Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч Г.Жаргалсайхан, Тохижилт нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Н.Билэгсайхан Нийслэлийн Агаар орчны бохирдолтой тэмцэх газрын Хяналт шалгалтын хэлтсийн дарга Б.Угтахбаяр нар оролцлоо

Энэ мэдээ танд ямар санагдав?

like
0
dislike
0
love
0
funny
0
angry
0
sad
0
wow
0