Зам засвартай холбоотой нийтийн тээврийн 20 чиглэлд түр өөрчлөлт оруулна

Зам засвартай холбоотой нийтийн тээврийн 20 чиглэлд түр өөрчлөлт оруулна

Сүхбаатар дүүргийн VIII хороо буюу Багшийн дээдийн уулзвараас ШУТИС-ийн уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөнийг хязгаарлаж, засварын ажил гүйцэтгэх гэж байна.

Тодруулбал, өнөөдөр буюу наймдугаар сарын 11-ний 23:00 цагаас 14-ний 06:00 цаг хүртэл тус замыг хааж, хучилт хийнэ.

Мөн авто замын ажлын хүрээнд тэгш байдал алдагдсан, суулт үүссэн замын хашлагыг асфальт бетон хучилтын түвшинд тааруулан засварлах юм.

Иймд тухайн замаар зорчдог нийтийн тээврийн 20 чиглэлд түр өөрчлөлт оруулахаар боллоо. Тухайн чиглэлүүд нь Токиогийн гудамж, Самбуугийн гудамж, Бээжингийн гудамж, Гэндэнгийн гудамжаар болон Бага тойруугаар тойрч үйлчлэх юм. Тодруулбал:

Токиогийн гудамжаар

Ч:7 Нисэх-МУБИС-Ард кино театр

Ч:28 Сэлх-7 буудал-Ард кино театр

Ч:29А Сэлбэ амралт-Сансар-Хөгжим бүжгийн коллеж-Өргөө амаржих газар

Ч:48 Зүүн салаа-Чингэлтэй дүүрэг-МУБИС

Ч:48А Зүүн салаа Шинэ зам /Хойгуур/-Чингэлтэй дүүрэг-МУБИС

Ч:51 3,4-р хороолол-МУИС-Дүнжингарав худалдааны төв

Ч:53 Яармаг-МУБИС

Ч:69А Зунжин худалдааны төв-Ард кино театр

ХО:2 Шарга морьт-Дүнжингарав худалдааны төв

Самбуугийн гудамжаар

Ч:8 Хайлааст-МУБИС-Цэцэг төв

Ч:23 Чингэлтэй /Зүрх уул/-МУБИС-Цэцэг төв

Ч:55 Зайсан – Дэнжийн 1000 – ЗГАБааз – Согоотын гудамж

Ч:66 Зайсан – Цэцэг төв – 11-р хороолол

Бээжингийн гудамжаар

Ч:30 Жанжин клуб-Дамдинсүрэнгийн гудамж-МУБИС-Ард кино театр

Ч:63 Хан хиллс хотхон-Ривер гарден-МУБИС-Ард кино театр

Ч:71 120 мянгат-Хүннү 2222-Баянмонгол хороолол-МУБИС-Сүхбаатарын талбай

Гэндэнгийн гудамжаар

Ч:72 Богдхан амралт-Төв номын сан-МУБИС-Хөгжим бүжгийн коллеж

Бага тойруугаар

Ч:34 Шар хад-Сансар-Ард кино театр-ТЭЦ 3

Ч:57 Улаанчулуут-Их наран-МУИС

Ч:57Б Алтан овоо-Улаанчулуут-Их наран-МУИС чиглэлийн автобуснууд иргэдэд үйлчилнэ.

Иймд иргэд та бүхэн дээрх зураглалын дагуу зорчино уу. Чиглэлийн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 7004-4040 дугаарын утсанд 24 цагийн турш хүлээн авч байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?

like
0
dislike
0
love
0
funny
0
angry
0
sad
0
wow
0