Б.Амархүү тэнгэрт байгаа аавдаа зориулж, тоглолт хийхээр зэхжээ

Б.Амархүү тэнгэрт байгаа аавдаа зориулж, тоглолт хийхээр зэхжээ

ОХУ-ын “Народный артист-3” шоунд Монгол хүн түрүүлсэн нь Борхүүгийн Амархүү байв. Одоогоос 15 жилийн өмнө буюу 2006 онд тэрээр ОХУ-д од болон гялалзаж, олон түмнээс хүндэтгэл хүлээж явсан. Эх орондоо ирсэн даруйдаа кино урлагт хүч үзэж, мисс бүсгүйг гэргийгээ болгосон түүний амьдрал тун дардан байв. Гэвч тэрээр одоогоос гурван жилийн өмнө хар тамхи хэрэглэсэн хэргээр аавын хаалга татсан. Түүний хорих ял хоёр жилийн дараа дуусгавар болж, 2021 оны гуравдугаар сард суллагдаж байв. Үүнээс хойш тэрээр тун нам жим амьдарч буй. 

Үзэгч түмнээсээ уучлалт гуйж, хийсэн алдаагаа ухаарсан гэдгээ цахим хаягаараа дамжуулан илэрхийлээд байсан тэрээр тун удахгүй тоглолтоо хийхээр зэхжээ. Тэрээр тэнгэрт байгаа аавдаа зориулан "Бахархал 2023" тоглолтыг ирэх сарын 14-нд хийхээр болсон байна. Түүний аав Б.Борхүү нь Оросын холбооны Буриад улсын циркийг байгуулахад гар бие оролцсон уран бүтээлч гэдгээрээ олонд алдаршсан нэгэн. 

Б.Амархүүгийн аавдаа зориулж байгаа уг тоглолтод “Харанга” хамтлагийн дуучин Ц.Чулуунбат “Хар сарнай” хамтлагийн дуучин С.Амармандах, дуучин Т.Дэлгэрмөрөн, “3 охин” хамтлаг, Дуучин Наагий нараас гадна ОХУ-аас уран бүтээлчид ирж оролцохоор болжээ. 

Энэ мэдээ танд ямар санагдав?

like
0
dislike
0
love
0
funny
0
angry
0
sad
0
wow
0