А.Бүрэнбаатарыг яллагдагчаар татлаа

А.Бүрэнбаатарыг яллагдагчаар татлаа

МҮОНРТ-ийн Ерөнхий захирал А.Бүрэнбаатарыг АТГ болон цагдаагийн байгууллагаас жил зургаан сарын хугацаанд албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, залилангийн шинжтэй эрүүгийн гэмт хэрэгт буруутган шалгаж байсан.  Тэрээр МҮОНРТ-ийн нэрээр Төрийн өмчит компаниас ажил гүйцэтгэнэ хэмээн их хэмжээний мөнгийг хувьдаа шилжүүлэн авсан гэх залилангийн үйлдэл, байгууллагынхаа дансанд орох ёстой байсан их хэмжээний мөнгийг бусадтай хуйвалдан хувийн студийн дансаар дамжуулан авч завшсан, ажилтан авахдаа авлига авсан, байгууллагын төсөв хөрөнгийг дур мэдэн хууль бусаар захиран зарцуулсан байж болзошгүй авлига албан тушаалын дөрвөн гэмт үйлдэлд буруутган шалгаж дууссан байна. Хэргийг Нийслэлийн прокурорын газраас хянаж А.Бүрэнбаатарыг яллагдагчаар татах тогтоолыг гаргалаа.

Энэ мэдээ танд ямар санагдав?

like
0
dislike
0
love
0
funny
0
angry
0
sad
0
wow
0