Баянзүрх дүүргийн удирдлагын баг иргэдийг хүлээн авч уулзлаа

Баянзүрх дүүргийн удирдлагын баг иргэдийг хүлээн авч уулзлаа
Уулзалтын эхэнд хүүхэд хамгааллын асуудлаар зөвлөмж гаргаснаа танилцуулсан. Тухайлбал
- Галлагааны улирал эхэлсэнтэй холбоотойгоор иргэд угаарын хийн эрсдэлээс урьдчилан сэргийлж яндангаа хөөлөх, зуухныхаа бүрэн бүтэн байдлыг шалгах, угаарын хийн мэдрэгчийг шалгах
- Орон сууцанд амьдардаг иргэд цонхны хамгаалалт хийх
- Хүүхдийн аюулгүй байдлыг хангах, хараа хяналтаа сайжруулахыг хүслээ.
Баянзүрх дүүргээс ч сургууль, цэцэрлэгийн орчмын аюулгүй байдлын хангаж, 11 байршилд камержуулалт, тохижилтын ажил хийж байгаа. Цаашид ч энэ ажил үргэлжилнэ.
Өнөөдрийн иргэдийн уулзалтад оролцсон хэд хэдэн иргэн Баянзүрх дүүрэгтэй хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Баянзүрх дүүргийн иргэн Н.Бямбаа өндөр настны өдөр өнжүүлэх ажиллуулдаг. Цаашид өргөжүүлэх тэдгээр иргэдийг ажлын байранд зуучлах, орлоготой болгохоор зорилт тавин ажиллаж байна. Мөн хувь хүний хөгжлийн асуудлыг хөндөж үйл ажиллагаа явуулдаг “Монгол халамж” төрийн бус байгууллага үйл ажиллагаа өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Тэдний саналыг хүлээн авч, хамтран ажиллахаар боллоо.
Өмнөх уулзалтад оролцсон иргэдээс 5 нь асуудлаа бүрэн шийдүүлсэн. Харин 6 иргэний асуудал судлагдах шатандаа явж байна. Цаашид иргэдээс ирүүлж буй санал хүсэлтийг шийдвэрлэхэд анхаарч ажиллахыг Засаг дарга Н.Баярмөнх үүрэг болголоо.

Энэ мэдээ танд ямар санагдав?

like
0
dislike
0
love
0
funny
0
angry
0
sad
0
wow
0