“Баянзүрх Марафон”-д 500 гаруй тамирчид оролцлоо

“Баянзүрх Марафон”-д 500 гаруй тамирчид оролцлоо
Баянзүрх дүүрэгт өнгөрсөн гурван жилийн хугацаанд гэр хорооллын гудамж, туслах автозамуудыг холбох чиглэлд хэвтээ тэнхлэгийн 16,2 км, босоо тэнхлэгийн 18,5 км нийт 34,7 км авто зам шинээр хийгдсэн. Тэгвэл Зүүн бүсийн холбоос авто замын нээлтийн тохиолдуулан “Баянзүрх Марафон”-ыг өнөөдөр зохион байгууллаа. Нээлтийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан, Ж.Чинбүрэн, Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх, Засаг даргын орлогч Г.Жаргалсайхан, Засаг даргын Тамгын газрын дарга И.Баттөгс нар оролцсон. Эрүүл амьдралын үндэс нь идэвхтэй дасгал хөдөлгөөн гэдгийг уриалж энэ удаагийн марафонд мөн оролцож, иргэдтэйгээ хамт гүйсэн юм.
Марафон эрэгтэй эмэгтэй төрөлд 18-35 нас 10,8 км, 36-45 нас 8,4 км, 46-аас дээш нас 5,2 км гэсэн гурван ангиллаар зохион байгуулагдсан. Нийт 500 гаруй тамирчид оролцсон юм. Баянзүрх дүүргийн иргэдээс гадна олон улсын тамирчид марафонд оролцож өрсөлдөөнийг улам ч сонирхолтой болголоо. Өргөн цар хүрээг хамарсан тэмцээнийг цаашид уламжлан болгон зохион байгуулахаар болсон юм.
Улсын бүртгэл, Нийгмийн даатгал, Хөдөлмөр халамжийн үйлчилгээ буюу төрийн үйлчилгээг иргэддээ ойртуулж зөвлөгөө мэдээлэл өгч ажилласан юм. Үүнээс гадна Open mic, Street food арга хэмжээнүүдийг зохион байгууллаа.

Энэ мэдээ танд ямар санагдав?

like
0
dislike
0
love
0
funny
0
angry
0
sad
0
wow
0