Олон улсын хүүхдийн эрхийн өдрийг угтсан арга хэмжээг зохион байгууллаа

Олон улсын хүүхдийн эрхийн өдрийг угтсан арга хэмжээг зохион байгууллаа
Баянзүрх дүүргийн хэмжээнд олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу хүүхдийн баярын арга хэмжээг зохион байгуулж байна. Өнөө жил дүүргийн хэмжээнд баярын арга хэмжээг зохион байгуулахаас илүү хүүхэд бүрд хүртээмжтэй байх үүднээс хороодод баярын арга хэмжээг зохион байгуулж байна. Тухайлбал, өнөөдөр Гачуурт тосгоны 20, 33 дугаар хорооны багачуудад зориулсан арга хэмжээг зохион байгууллаа.
Тус арга хэмжээг 20, 33 дугаар хороотой хамтран хорооноос сонгогдсон дүүргийн Төлөөлөгч, Засаг даргын орлогч Г.Жаргалсайхан, “Түүхийг бүтээгч” ахмадын холбоо, “Дүүрэн найдвар” ТББ, “Гачуурт” бартаат замын клуб зэрэг байгууллагаас зохион байгуулсан юм. Хүүхэд багачуудад зориулсан урлагийн арга хэмжээнүүдийг зохион байгуулж, үнэгүй зайрмаг, бэлэг тарааж баярлуулсан юм.
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан Баянзүрх дүүргийн нийт хороонд баяр арга хэмжээг зохион байгуулж, зорилтод бүлгийн хүүхдүүдэд бэлэг гардуулах зэргээр багачуудаа баярлуулж байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?

like
0
dislike
0
love
0
funny
0
angry
0
sad
0
wow
0