Тэтгэлэгт хөтөлбөрт хэрхэн хамрагдах, өөрийгөө хөгжүүлэх талаар ахлах ангийн сурагчдад мэдээлэл олгох “CCA-Vol.1” арга хэмжээ зохион байгуулагдлаа

Тэтгэлэгт хөтөлбөрт хэрхэн хамрагдах, өөрийгөө хөгжүүлэх талаар ахлах ангийн сурагчдад мэдээлэл олгох “CCA-Vol.1” арга хэмжээ зохион байгуулагдлаа
Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад зориулж гадны улс оронд хэрхэн суралцах, тэтгэлэгт хөтөлбөрт хэрхэн хамрагдах болон хүүхэд хамгааллын үндсэн ойлголтыг өгөх зорилгоор “CCA-Vol.1” арга хэмжээг өнөөдөр зохион байгууллаа. “Хүний хөгжил”-ийн жилийн хүрээнд сурагчдын хөгжлийн асуудлыг хөндсөн сургалт орж, мэдлэг оюунд нь хөрөнгө оруулалт хийсэн юм.
Баянзүрх дүүргийн Залуучууд хөгжлийн зөвлөл, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс, 4 дүгээр хороо, Pineapple education center, NB education center хамтран зохион байгуулсан бөгөөд Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар, Хүүхдийн 108 утас дэмжиж хамтран оролцлоо. Арга хэмжээнд ерөнхий боловсролын таван сургуулийн 500 гаруй сурагчид оролцож, нэг өдрийг бүтээлчээр өнгөрүүллээ.
БНХАУ-ын Чанг Ан их сургууль, БНСУ-ын шилдэг их, дээд сургуульд хэрхэн суралцах, Гадаадад суугаа залуучууд эх орондоо ирэх нь чухал зэрэг сэдвийн хүрээнд сургалт орж, хүүхдүүдийн сонирхсон асуултад хариуллаа. Мэргэжил сонголтын өмнө ирсэн чухал цаг үед өөрийгөө хэрхэн хөгжүүлэх, ямар боломж нээлттэй байгаа талаар сургалт орсонд сурагчид талархаж байгаа илэрхийлж байлаа. Мөн цаашид энэхүү арга хэмжээг жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар болжээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?

like
0
dislike
0
love
0
funny
0
angry
0
sad
0
wow
0