Засаг даргын орлогч Г.Жаргалсайхан: Баянзүрх дүүрэгт хавар тарьсан модны ургалт 75 хувьтай байна

Засаг даргын орлогч Г.Жаргалсайхан: Баянзүрх дүүрэгт хавар тарьсан модны ургалт 75 хувьтай байна
Мод тарьж ургуулахад хамгийн чухал нь арчилж, ургуулах байдаг. Өөрөөр хэлбэл нийт ажлын 60-70 хувь нь арчлалтаас хамаардаг. Иймд тарьж буй мод бүрийг ургуулах үүднээс “Айл бүрийн хашаанд 10 мод” санаачилгыг Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх гаргасан. Хоёр дахь жилдээ хэрэгжиж буй ажил тодорхой үр дүнгээ өгсөөр байна. Тухайлбал дүүргийн хэмжээнд өнгөрсөн хавар 18400 модыг тарьсан бөгөөд ургалт 75 хувьтай байна. Мэргэжлийн байгууллагаас айл бүрийн хашаанд мод тарьж буй санаачилга нь зөв ажил болсон гэж дүгнэсэн юм.
Намрын мод тарих ажил Баянзүрх дүүрэгт үргэлжилж, 12700 модыг тариад байгаа. Үүн дээр нэмэгдэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас 4300 ширхэг мод өгсөн бөгөөд 28 дугаар хорооны 430 айлын хашаанд өнөөдрөөс тарьж эхэллээ. Мэргэжлийн байгууллагаас модоо хэрхэн тарих, арчилж ургуулах талаар заавар зөвлөмжийг ч энэ үеэр өгсөн юм.
Хаврын мод тарилтын үеэр тус хороонд татварын хэлтсийн ажилтан, албан хаагчид дэмжлэг үзүүлж хамтран оролцсон.
Тэгвэл энэ удаад Баянзүрх дүүргийн Ахмадын хорооны хамт олон оролцож байна. Хашаандаа мод тарьж буй 430 өрхөөс гадна мод тарьж буй ахмадуудыг мөн сургалтад хамруулж, мэдээлэл өгч ажиллажээ гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?

like
0
dislike
0
love
0
funny
0
angry
0
sad
0
wow
0