Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд баригдаж буй Спортын ордны барилгын ажлын явцтай танилцлаа

Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд баригдаж буй Спортын ордны барилгын ажлын явцтай танилцлаа
Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд баригдаж буй Спортын ордны барилгын ажлын явцтай Монгол улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир спортын үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч Г.Жаргалсайхан болон бусад албаныхан танилцлаа.
Спортын ордны барилгын ажил 2014 онд анх эхэлсэн. Хэд хэдэн удаа газар өөрчлөгдөж, одоо байгаа байршил дээр баригдсан. Гэвч үерийн ус орж ирэх эрсдэлтэй учраас барилгын ажил цааш үргэлжлэх боломжгүй болсон юм. Өөрөөр хэлбэл үерийн далангийн асуудлыг шийдэх шаардлага үүсээд байгаа. Төсөвт өртөг ийнхүү нэмэгдэж байгаа учраас гэрээнд заасан хугацаанд ашиглалтад орох боломжгүй гэдгийг гүйцэтгэгч компанийн зүгээс тайлбарлалаа. Энэ асуудлыг шийдвэрлэх үүднээс Баянзүрх дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүдтэй хамтран ажиллах болно. Мөн Баянзүрх дүүрэг, Биеийн тамир спортын хороо, гүйцэтгэгч компани болох “Атимос трейд” ХХК-ийн төлөөллийг оролцуулсан ажлын хэсэг байгуулж ажиллахыг Олимп, нийтийн биеийн тамир, спортын сайд Б.Бат-Эрдэнэ үүрэг болголоо.
Спортын ордон ашиглалтад орсноор олон төрлийн тэмцээн уралдаан зохион байгуулах, хүүхэд залуучуудыг хөгжүүлэх зэрэг ач холбогдолтой гэдгийг салбарын сайд онцоллоо.

Энэ мэдээ танд ямар санагдав?

like
0
dislike
0
love
0
funny
0
angry
0
sad
0
wow
0