Шатахууны үнэ өсөхгүй ойрын хоёр хоногтоо нийлүүлэлт хэвийн болно

Шатахууны үнэ өсөхгүй ойрын хоёр хоногтоо нийлүүлэлт хэвийн болно

Өнгөрсөн долоо хоногт дизель түлш, АИ 92, АИ 95 шатахуун тасалдсан. Үүнээс үүдэн шатахуун түгээх станциуд бага хэмжээгээр шатахууныг олгож энэ хэрээр иргэдийн дугаарлалт нэмэгдсэн. Тэгвэл үүсээд бус асуудалтай холбогдуулан яг одоо Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар мэдээлэл хийж байна. 

Шатахууны хомсдол үүсэж, иргэд шөнө дөл болтол дугаарлан байж, авч байна. Шатахууны нөхцөл байдлын талаар уул уурхайн сайд олон нийтэд мэдээлэл өглөө.

УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар "Энэ сард БНХАУ-аас 31,500 тонн дизель түлш захиалсан. Энэ түлшний эхний 5,000 тонн нь өнөөдөр ирнэ. Дизель түлшний нөөцлөлт их байна. ШТС-дад бөөний үнээс хямд зарж байгаа учир колонкуудаас бөөнөөр нь авч дамлан шаглах процесс байна. Тиймээс Улаанбаатар хотоос падаангүй буюу ямар нэгэн захиалгагүй дизель түлш хөдөө орон нутаг руу гаргахыг өнөөдрөөс хориглож байна.

ШТС-уудаас том, жижиг түгээлтийн машинууд авч байгааг харж байгаа байх.

ОХУ-ын хориг зөвхөн Монголд тавьсан хориг бус. Дэлхийн зах зээл дээр бензин болон, дизель түлшний үнэ унаж байна.

Дизель түлшийг ОХУ-аас арваннэгдүгээр сард нэг тонныг үнэ 930 доллароор нийлүүлж байсан. Энэ сард нэг тонныг нь 855 доллароор авч байна. БНХАУ-аас 1,080 доллароор авч байна" гэв.

Энэ мэдээ танд ямар санагдав?

like
0
dislike
0
love
0
funny
0
angry
0
sad
0
wow
0