Эрэгтэй хүүхдээр бэлгийн хүслээ хангасан байж болзошгүй Г.Цог-Өрнөхийг үргэлжлүүлэн нэг сар хорино

Эрэгтэй хүүхдээр бэлгийн хүслээ хангасан байж болзошгүй Г.Цог-Өрнөхийг үргэлжлүүлэн нэг сар хорино

Цагдаагийн байгууллагаас фейсбүүкийн "Boogii Boogii" хаягаас өсвөр насны хүүхэдтэй мессенжерээр харилцан, улмаар хуурч мэхлэн автомашинд авч явж, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан байж болзошгүй үйлдлийг илрүүлсэн.

Албан мэдээндээ, хуурамч хаягтай үл таних этгээд нь 55 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ажил эрхэлдэг, гэр бүлээсээ салсан "Ц" гэгч байсан ба гар утсандаа насанд хүрээгүй хүүхдүүдтэй харилцсан садар самуун бичлэг, зураг хадгалсан нь тогтоогдож, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжлүүлж байна хэмээн мэдээлсэн байдаг.

Харин 55 настай эрэгтэй нь орон нутгийн өмчит "Тавантолгой" ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, хараат бус гишүүн, Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч Г.Цог-Өрнөх. Түүнийг уг хэрэгтэй холбогдуулан хойшлуулшгүйгээр цагдан хориод байгаа юм.

Түүнийг насанд хүрээгүй хөвгүүнийг садар самуунд уруу татаж, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан байж болзошгүй гэж буруутгаж Эрүүгийн хуулийн 12.2-1 дэх заалтыг үндэслэн шалгаж эхлээд байгаа.

12.2 дугаар зүйл.Бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах

/Энэ зүйлийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

1.Хохирогчийн хүсэл зоригийнх нь эсрэг хүч хэрэглэж, эсхүл хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулж бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан нь хүчиндэх гэмт хэргийн шинжгүй бол зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Тэгвэл Г.Цог-Өрнөхийн хойшлуулшгүйгээр цагдан хорьсон хугацаа дуусаж буй тул үргэлжлүүлэн хорих саналыг прокуророос гаргажээ. Энэ дагуу шүүхээс нэг сар цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?

like
0
dislike
0
love
0
funny
0
angry
0
sad
0
wow
0