Х.Нямбаатарын ДАВС мэт ШОРВОГ төлөвлөгөөтэй танилц

Х.Нямбаатарын ДАВС мэт ШОРВОГ төлөвлөгөөтэй танилц

Сайдын албанаас хотын даргад томилогдсон Х.Нямбаатар ажлаа аваад ердөө хорь гаруй хоног өнгөрч байна. Ажлаа аваагүй байхдаа нийслэлийнхээ судалгаан дээр ажиллаж, чамгүй бэлтгэлтэй ажлаа хүлээж авсан гэнэ билээ. Өдгөө өөрийн багаа бүрдүүлж, ажлаа гартаа оруулах гээд тун чиг завгүй, олны нүднээс холуур яваа. Хотын даргын тамга, тэмдгээ хүлээж авахдаа "давс мэт шорвог" шийдвэр гаргана гэж нийслэлчүүддээ амлалт өгсөн. Тэгвэл түүүний амлалт түгжрэлийг бууруулах багц хуулийн төслөөр эхэлжээ.

Тиймдээ ч нийслэлийн ойн өдрөөр төлөвлөгөөгөө танилцуулж, түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах хотын төвийн бүсийг төлбөртэй болгож, гэр хорооллыг орон сууцжуулах дөрвөн сэдвийг онцолжээ. 

ТӨЛБӨРТЭЙ БҮС ТОГТООЖ, СЭЛБЭ ДЭД ТӨВД 12 МЯНГАН АЙЛЫН ОРОН СУУЦ БАРИНА

  • Ойрын хугацаанд автомашины дугаар олголтыг хязгаарлах бодлогыг хуулийн төслүүдэд тусгасан. Өнөөдөр байгаа автомашины дугаар эзэмшигчдийн эрхийг хязгаарлах бодлого барихгүй. Автомашины дугаар эзэмшигчид дугаараа бусдад шилжүүлэх, худалдаалах, барьцаалах боломж бүрдэнэ. Гагцхүү тухайн иргэн өөрөө шинэ машин авах тохиолдолд өөрийнхөө эзэмшиж буй авто машиныг хөдөө орон нутагт худалдаалах, авто машинаа устгуулах замаар бүртгэлээс хасалт хийлгээд дугаараа бусдад шилжүүлэх болон шинэ автомашин авахдаа ашиглах эрх зүйн зохицуулалтыг оруулж ирнэ.
  • Нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх ажлыг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хийнэ. Ногоон автобусны дуулиан дарагдаагүй байгаа. Нийтийн тээврийн парк шинэчлэлтэй холбоотой олон улсын тендерийг зарласан. Ирэх арваннэгдүгээр сарын 24-ны өдөр тендер шалгаруулах төлөвлөгөөтэй. 700 орчим евро стандартын шаардлага хангасан автобусаар парк шинэчлэлийг амжилттай хийнэ.
  • Улаанбаатар хотын арын өндөр дэнжүүдийг авто замаар бүрэн холбох, дунд оврын эргэлтийн автобусыг бүрэн хүчин чадлаар нь ажиллуулна.
  • Бага тойруу, Энхтайвны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө гэх мэт гол замуудын нэгдүгээр эгнээг бүрэн чөлөөлөх, авто замын зохицуулалтыг 2024 онд хийнэ.
  • Авто замын сүлжээг өргөсгөх, кольцо тойрог замыг өргөсгөх төлөвлөлтийг хийх зардлуудыг ирэх оны нийслэлийн төсөвт тавих төлөвлөлт хийгдэнэ. Зураг төслийн ажлууд ид дундаа орж байна.
  • Иргэд торгуулиа төлөх, авто зогсоолын төлбөрөө төлөх үүргээ биелүүлэхийг шаардана.
  • Төлбөртэй бүсийн зохицуулалтыг оруулж ирнэ. Эхний ээлжид, Баруун 4 замаас-Зүүн дөрвөн зам, 32-ын тойргоос Энхтайвны гүүр хүртэлх бүсэд төлбөртэй бүсийг тогтооно. Төлбөртэй бүсэд орж ирэхээс өмнө хотын төвөөс 800 метр орчимд төлбөргүй зогсоолуудад машинаа тавиад хотын төв рүү алхах, дугуй унах, скүүтэр гэх мэтээр явах хангах бэлтгэл ажлыг хийж байна.
  • Улаанбаатарт гурван шугам бүхий метроны төслийг хэрэгжүүлэх бодлогыг дэвшүүлж буй. БНХАУ-ын төрийн өмчит метро барьдаг компанитай нийслэл Улаанбаатар хот хамтран ажиллах боломж нөхцөлийг судалж, танилцуулах асуудлаар хоёр улсын төрийн тэргүүн хоорондын яриа хэлэлцээр амжилттай болсон. Уул уурхайн төсөл хөтөлбөрүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулж, метро, тойрог хурдны зам байгуулах УИХ, Засгийн газрын тогтоолын төслийг боловсруулна. Метроны асуудлаар хэлэлцээ хийх ажлын хэсгийг ахална.
  • Гэр хорооллыг богино хугацаанд орон сууцжуулна. Гэр хорооллыг орон сууцжуулах зургаан дэд төвийн дэд бүтцэд суурилж, газар чөлөөлөлтийг хийж цогцоор нь хөгжүүлнэ. Үүнээс Баянхошуу, Сэлбэ дэд төвийн ажил дууссан. Бусад дэд төвүүдэд дэд бүтэц хийх, инженерийн шугам сүлжээ татах ажил хийгдэж байна. Сэлбэ дэд төвд 12 мянган айлын орон сууц босно. Баянхошуу дэд төвд 6000 гаруй айлын орон сууц босно. Сая өргөн барьсан хуулиар газар чөлөөлөлттэй холбоотой зохицуулалтыг хуульд тусгасан.

Энэ мэдээ танд ямар санагдав?

like
0
dislike
0
love
0
funny
0
angry
0
sad
0
wow
0