"ТЭГШ ОРОЛЦОО-2023" ХҮҮХДИЙН ЗУСЛАНГИЙН ТӨВИЙН БҮСИЙН ЧУУЛГАН ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ЗУЛЗАГЫН ГОЛ ЗУСЛАНГААС ЭХЭЛЛЭЭ

"ТЭГШ ОРОЛЦОО-2023" ХҮҮХДИЙН ЗУСЛАНГИЙН ТӨВИЙН БҮСИЙН ЧУУЛГАН ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ЗУЛЗАГЫН ГОЛ ЗУСЛАНГААС ЭХЭЛЛЭЭ

"Тэгш оролцоо-2023" хүүхдийн зуслангийн төвийн бүсийн чуулган Дархан-Уул аймгийн Зулзагын гол зуслангаас эхэллээ.

Энэ удаагийн хөтөлбөрт Дархан, Орхон, Сэлэнгэ, Булган, Хөвсгөл зэрэг таван аймгийн нийт 280 орчим хүүхэд оролцож байна.

Хүүхдүүд 4 өдрийн зуслангийн хөтөлбөрөөр "Сайн байна уу зуслан минь", "Хамтдаа бүтээцгээе", "Хүүхдийн зөвлөл", "Монгол бахархал", "Баяртай зуслан минь" зэрэг хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд бүлэгт хуваагдан багаар ажиллах, өөрийгөө танин мэдэх, бусдыг хүндэтгэх, байгаль, эх орноо хайрлахад суралцахаас гадна шинэ найз нөхөдтэй болж, цагийг бүтээлч, хөгжилтэй өнгөрүүлэх юм.

Энэ мэдээ танд ямар санагдав?

like
0
dislike
0
love
0
funny
0
angry
0
sad
0
wow
0