Нийслэлийн хэмжээнд хугацаат цэргийн албаны 2023 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлагыг өнөөдрөөс эхлэн 22-ны өдрийг хүртэл зохион байгуулах юм.
Баянзүрх дүүргийн хувьд Ерөнхий боловсролын 14 дүгээр сургууль дээр цэрэг татлагыг зохион байгуулж байна. Цэргийн зарлан дуудах хуудас авсан залуучууд цэргийн үүрэгтний үнэмлэх, иргэний үнэмлэх, мэргэжлийн үнэмлэх, дипломын хуулбар зэрэг бичиг баримтыг биедээ авч, тогтоосон хугацаанд цэрэг татлагын байранд ирэх үүрэгтэй юм гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.