“Үндэсний татварын албаны ажилтны өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүллээ

“Үндэсний татварын албаны ажилтны өдөр”-ийг  тэмдэглэн өнгөрүүллээ
“Үндэсний татварын албаны ажилтны өдөр”-ийг тохиолдуулж Баянзүрх дүүргийн Татварын хэлтсээс хийж хэрэгжүүлсэн ажлаа дүгнэж, шилдэг ажилчдаа шагналаа. Энэхүү үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан, Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Баяр, Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх, Нийслэлийн Татварын газрын дарга М.Болдбаатар, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн дарга Э.Энх-Очир, Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга И.Баттөгс болон Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч, ажилтан, албан хаагчид оролцлоо. Энэ үеэр УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан, дүүргийн удирдлагууд улсынхаа сан хөмрөгийг арвижуулах үйлсэд хүчин зүтгэж байгаа нийт татварын улсын байцаагч, ажилтан, албан хаагчдад “Үндэсний татварын албаны ажилтны өдөр”-ийн мэнд дэвшүүлж, баяр хүргэсэн юм.
Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн хувьд гурван томоохон шинэчлэлийг өрнүүлсэн. Мөн татварын бүх үйлчилгээ 100 хувь цахим хэлбэрт шилжсэн зэрэг ололт амжилттайгаар татварын ажилтны өдрийг энэ жил тэмдэглэн өнгөрүүлж байна.
Баянзүрх дүүргийн Татварын хэлтэс нь нийт 106 албан хаагчтай. Цаашид ил тод нээлттэй, шуурхай, үйлчилгээнд чиглэсэн, орчин үеийн татварын алба байх зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.
+20
All reactions:
64

Энэ мэдээ танд ямар санагдав?

like
0
dislike
0
love
0
funny
0
angry
0
sad
0
wow
0